Танилцуулга

      “Морьт Түнгэ” ХХК нь 2003 оны 04-р сард үүсгэн байгуулагдсан.

2004 оноос Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч

2009 оноос НӨАТ төлөгч байгууллагаар тус тус бүртгэгдсэн.

2013 оны 01 сарын 29-ний өдөр Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл

2017 оны 10-р сарын 26-ны өдөр Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл

2017 оны 10-р сарын 26-ны өдөр Дулаан түгээх тусгай зөвшөөрлүүдийг авснаас хойш Монгол Улсын Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль , Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Орон сууц нийтийн аж ахүйн хууль тогтоомж болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журмыг биелүүлэн, үйлчилгээний чанар, стандартыг мөрдөж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн ажиллаж ирлээ.

         2013 онд анх 430 өрхтэйгөөр тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2014 онд 701 өрх, 2015 онд 785 өрх, 2016 онд 805 айл өрх, 2017 онд 1089, 2018 2019 онуудад 1109 өрх аж ахуйн нэгжтэй хамтарсан гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

       Тусгай зөвшөөрөл олгогч байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаа, сургалт, өдөрлөг, үзлэг шалгалтанд тухай бүрд нь идэвхтэй оролцож, үйл ажиллагааны чиглэл нэгтэй байгууллагуудын туршлагаас суралцаж үйл ажиллагаандаа хэвшүүлэх, үзлэг шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг цаг алдалгүй арилгаж, хэрэглэгчдэд соёлтой, шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэх зорилгыг эрхэмлэн ажиллаж байна.

       Нийт ажиллагсдын 43,8% нь дээд боловсролтой, үүний 54% нь мэргэжлийн инженер техникийн ажилтан бөгөөд мэргэжилтэй ажилчдын 66,9% нь салбартаа 15-с дээш жил ажилласан туршлагатай ажилчид байна.

     Үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангаж, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангаж ажиллуулах, ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчлагаа тухай бүрд нь өгч ажилладаг.

         2008 оноос эхлэн орон сууцны ашиглалтын үйл ажиллагааг эрхэлж ирсэн одоогийн байдлаар ХУД-ийн 15-р хороо ”Махатма Ганди”-ийн гудамж “Оддын хотхон” цогцолбор 37А,37Б,37В,39А,39Б,41,43,45-р байр; Жаргалан хотхон 1,2,3,4,5-р байр , Амины орон сууцны 1-31-р байр ; Араб Улсын Элчин сайдын яам;  60-р байр ; “Намуун төгөл” хотхон 1-9-р байр; “Модерн таун” хотхон 25-р байр; ХУД-ийн 11-р хороонд "Хан-Оргил" хотхон 62.63.64-р байр ; "Ноблесс" хотхон 66.68-р байр; "Оргил Гарден" хотхон 83А.83Б.83В-р байр; Туул риверконда хотхон;  54, 54а, 54б, 54в, 54д; Удирдлагын Академийн багш ажилчдын 36 айл; 50-р байр;  Зайсан 8/4; 61б байр; “Вайтмүүн”-н 61-р байр;  “Богдын өндөр”-ийн 52-р байр;  “Андууд” хотхон 85А,85Б,85В-р байр ; 2,3,4,48,48а,48б,69-р байр; Зайсан 67-р байр; Стадион Оргил 71-р байр; Зайсан 2, 2/2, 75/3-р амины орон сууц ;  Стадион Оргил 41, 45, 51, 77, 81, 86-р амины орон сууц;  Монголын Менежментийн Холбооны байр; СБД 2-р хороо “Моодун” цамхаг аж ахуй нэгжийн барилга , СБД 8-р хороо 17-р байр /Оюутны 55 айл/ зэрэг аж ахуйн нэгжийн болон айл өрхийн ашиглалт үйлчилгээг хариуцан 24 цагийн үйл ажиллагаатайгаар ажиллаж байна.

        Цаашид үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөж,  ажлын чанар, үр дүнд хяналт тавьж, хэрэглэгчийн гомдол саналыг барагдуулж  ажиллах болно.  

 

                                ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.МӨНХЖАРГАЛ

Дуудлагын утас
93147955, 70110858
Ажиллах хувиар
Даваа - Баасан: 09:00 - 18:00
Бямба - Ням: 09:00-18:00
Цаг агаар
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн
И-мэйл
Нээлттэй ажлын байр
Санал хүсэлт өгөх